Аймгийн БСУГ-ын дэргэд ОХУ-ын Соёл шинжлэх ухааны мэдээллийн төв нээгдлээ.



ОХУ-ын Улаанбаатар хот дахь Соёл шинжлэх ухааны мэдээллийн төвийн салбар Ховд аймгийн БСУГ-ын дэргэд нээгдлээ. Уг төв байгуулагдсанаар Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль болон олон нийтийн орос хэлний боловсролыг сайжруулах, ЕБС-д ажиллаж байгаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна. 


ВИДЕО:



Энэ төвийг түшиглэн сурагчид орос хэлний мэдлэгээ дээшлүүлэээс гадна тус улсад тэтгэлэгээр үнэ төлбөргүй суралцаж, дэлхийн боловсрол эзэмших боломж нээгдэж байгаагаараа давуу юм. БСУГ-ын дэргэдэх Орос хэлний оройн курсэд одоогийн байдлаар Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа ЕБ-ын 7-н сургуулиас 1-р сургууль, Цаст алтай цогцолбор сургууль, 6-р сургуулийн 12-р ангийн нийт 16 сурагч ОХУ-ын Тувагийн их сургуульд элсэх бэлтгэл ангид суралцаж байна. Цаашид Орос хэлний багш нарын холбоо нь гишүүн багш нартай хамтран уг төвд хичээлийн бус цагаар орос хэлний урт, богино хугацааны дамжаа, оройн курсуудыг хичээллүүлэхээр төлөвлөжээ.



 
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ