“Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээ

“Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Ховд политехник коллежийн мэргэжилтэн, ажилтнууд оролцож тус тусын байгууллагын үйл ажиллагаа, салбарын хууль тогтоомжийг сурталчлан иргэд үйлчлүүлэгчдэд үйлчилгээг газар дээр нь хөнгөн шуурхай хүргэж ажиллалаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 06-р сарын 19-ний өдөр Ард аюушын талбайд, 20-ны өдөр Баруун бүсийн төв захын хойд Төв халуун усны урд талбайд зохион байгууллаа. Тус байгууллагаас хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн чиглэлээр 1807 иргэнд үйлчилгээ үзүүлж, 5000 гаруй тараах материалыг иргэдэд тараасан байна. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 2017 онд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахаар сонгогдсон нийт 152 иргэнтэй гэрээ байгуулан санхүүгийн дэмжлэгт хамрууллаа. Ажил хайгч 166 иргэнийг шинээр бүртгэн программд оруулж, 293 иргэнийг ажлын байранд зуучиллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настанд тусгай хэрэгсэлийн үйлчилгээ үзүүлдэг Улаан соёот ХХК, Мон-анир ХХК-уудтай хамтран ажиллаж харааны шил тохируулах үйлчилгээг 56, сонсголийн аппарат тохируулж олгох үйлчилгээг 18 иргэнд үзүүллээ. Мөн энэ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах явцдаа байгууллагынхаа үйлчилгээний талаар 520 иргэнээс сэтгэл ханамжийн судалгааг авч нэгтгэн дүгнэлээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ