Ховд аймгийн Булган сум дахь Улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулахыг 50,0 сая төгрөгөөр засварлав.



Мерси Кор Монгол ОУБ-нь малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл,  зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS 2)” төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдааныг зарласан бөгөөд уралдаанд нийт 90 гаруй төсөл, Ховд аймгийн зорилтот 7 сумаас 8 төслийн санал ирүүлсэнээс  2 төсөл шалгарсаны нэг нь  Булган суманд байрлах Улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулахын засварын ажил байсан юм. Булган суманд байрлах Улсын нөөцийн салбарын өвс тэжээлийн агуулахын засварын ажлыг  нийтдээ 50,0 сая төгрөгөөр тус сумын "Хөх тохой" компани хийж гүйцэтгэн, ашиглалтанд хүлээлгэн өглөө.


ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ