Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 54,6 хувийн ирцтэйгээр хуралдав.


Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Ганзориг, Б.Баярсайхан, Ю.Азамат, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш нар хүрэлцэн ирж 54,6 хувийн ирцтэйгээр хуралдан, 13 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал: Жилийн эцсийн орон нутгийн өмчийн тайлан хүлээн авсан дүнгийн тухай, Хөрөнгө данснаас хасч бүртгэх тухай, Нийтийн дуудлага худалдаа зарлах тухай, Хөрөнгө шилжүүлэх тухай, Чандмань сумын Эрүүл мэндийн төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Данзанлхагвын нэрэмжит болгох тухай, Мөст сумын 12 жилийн дунд сургуулийг Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Гонгорын нэрэмжит болгох тухай, Ховд аймгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах журам батлах тухай, Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө батлах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх тухай зэрэг 13 асуудлыг хэлэлцэж баталсан байна.



Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас  Нийтийн дуудлага худалдаа зарлах/Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар/ асуудлыг материалын бүрдүүлэлт дутуугаас шалтгаалан түр хойшлуулжээ. 




Хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар болон холбогдох хэлтэс агентлагийн дарга,мэргэжилтнүүд байлцав. Мөн энэхүү хуралдаанд аймгийн Төрийн аудитын газрын дарга Л.Галбадрах, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу нар зөвлөх эрхтэйгээр оролцов.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ