Ховд аймгийн БОЭТөвөөс анхааруулж байна.



Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч Н.Баасанжавын нэрэмжит Ховд дахь БОЭТөвөөс иргэд та бүхнийг баяр наадмын өдрүүдэд амарч, зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж дараах зөвлөмжийг хүргэж байна. 





1. Холын замд гарахдаа автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах
2. Суудлын бүсээ зүүх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах
3. Наймаас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байх
4. Орон нутгийн замд хурдыг 80 км/ц-аас хэтрүүлэхгүй байх
5. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх
6. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй, автомашин жолоодохгүй байх
7. Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байх
8. Гол усны ойр орчим бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх
9. Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх
10. Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих
11. Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед наршихаас сэргийлж гадуур явахгүй байх, битүү нимгэн хувцас өмсөх, шүхэр авч явах шаардлагатайг анхааруулж байна. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ