Ховд аймгийн баяр наадмын Өсвөрийн бөхийн барилдаанд Манхан сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Г.Батзориг түрүүлэв.



2017 оны 07-р сарын 10-11 ний өдрүүдэд Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын өвсөрийн бөхийн барилдааныг аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн салбар амжилттай зохион байгууллаа.



Өвсөрийн бөхийн барилдаанд: 2002 оны өөрөөр хэлбэл 15-аас доош насны өсвөрийн 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсанаас Манхан сумын харьяат, Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Г.Батзориг түрүүлж Жаргалант сумын 12 жилийн 6-р сургуулийн сурагч Ц.Ядамдорж үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Дарви сумын харьяат, Г.Гантулга, Ховд сумын харьяат Б.Нызбек нар шалгарсан байна.



Өвсөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар гардуулан өгч баяр хүргэлээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ