Шагайн харвааны багийн төрөлд Т.Мөнхтогтох ахлагчтай Хаан банкны баг тэргүүн байранд шалгарав.



Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Шагайн харвааг  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн Шагайн харвааны салбар холбооны нарийн бичгийн дарга Т.Мөнхтогтох нараар ахлуулсан салбар комисс амжилттай зохион байгуулав. 



Дэлхийд ганцхан Монгол наадмын тэргүүн чимэг, үндэсний тоглоом наадгай Шагайн харвааны төрөлд  энэ жил 30 гаруй шагайн харваачид оролцлоо. Шагайн харваа нь багийн ба цуваа харвааны төрөл гэсэн 2 ангилалаар явагдаж, онч мэргэн харваачдаа шалгаруулан, шагнаж урамшууллаа.




Шагайн харвааны багийн төрөлд тэргүүн байранд Т.Мөнхтогтох ахлагчтай Хаан банкны баг, хоёрдугаар байранд С.Пүрэвбат ахлагчтай ШШГА-ны баг, гуравдугаар байранд Т.Ганзориг ахлагчтай “Алтан жолоо” баг тус тус шалгарлаа. Шагайн цуваа харвааны төрөлд  нэгдүгээр байранд М.Энхжаргал, хоёрдугаар байранд Б.Энхбат, гуравдугаар байранд Н.Сүхбаатар, дөрөвдүгээр байранд Ш.Мөнхбаяр, тавдугаар байранд Л.Доржпүрэв нар тус тус шалгарсан байна.




Дашрамд дурьдахад Шагайн харвааны 30 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. Энэхүү ойн баярыг тохиолдуулан  Ховд аймгийн “Шагайн харвааны холбоо”  аймаг, бүсийн хэмжээнд олон  уралдаан тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Ирэх 08 сард баруун бүсийн шагайн харвааны тойром тэмцээн болно.Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан, Баян-хонгор зэрэг аймгуудын шагайн харваачид Ховд аймагт хүрэлцэн ирж өрсөлдөх юм байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ