Ховд аймагт "CIMPA" олон улсын судалгааны сургалт явагдаж байна.



Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Ховд их сургууль, Франц улсын Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төв (International Center for Pure and Applied Mathematics - CIMPA)-тэй хамтран “Функциональ анализ ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт олон улсын судалгааны сургалтыг Ховд их сургууль дээр анх удаа зохион байгуулж байна.




Олон улсын судалгааны сургалт долдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд Их Сургууль дээр зохион байгуулагдана. Олон улсын сургалтад ХБНГУ, Швейцарь, Франц, Солонгос, Япон зэрэг улсын олон улсад нэр хүнд бүхий шилдэг 10 профессор урилгаар лекц уншиж, 45 залуу судлаачид оролцож байна. Монгол улсаас МУИС, ШУТИС, ГМАМС, Ховд их сургуулийн 28, гадаадын 8 их, дээд сургуулийн 17 судлаач оролцож байгаа юм. 


ВИДЕО:




Энэхүү сургалтыг зохион байгуулах нь олон улсын нэр хүндтэй эрдэмтэдтэй харилцаа тогтоож, цаашид сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний төсөл гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллах, тухайн салбарын багш, оюутнуудыг эдгээр нэр хүндтэй судлаач профессоруудын удирдлага дор магистр, докторын сургалтад хамруулж ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид дурдаж байв. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ