Ховд аймгийн Онцгой байдлын газар Баруун бүсийн Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээний аваргаар тодорлоо.



Баруун бүсийн Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгууллаа.
Уг тэмцээнд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 59-р ангийн 9 тамирчин, Завхан аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн Гал түймэр унтраах 39, 57, 43 дугаар ангиудын 25 тамирчин, Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 тамирчин, Увс аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 41-р ангийн 8 тамирчин, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 31-р ангийн 9 тамирчин нийт 7 багийн 59 тамирчин, 9 шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо.




Довтолгооны шатны төрлийн тэмцээнд  58 тамирчин, үүнээс хувийн амжилтаар 2 тамирчин оролцож дараах байруудыг эзэлсэн байна.
4x100 метрийн төрөлд 7 багийн 14 баг оролцож "Ховд-48" баг 1.04.38 амжилтаар 1 дүгээр байр, Баян-Өлгий аймгийн баг 1.09.03 амжилтаар 2 дугаар байр, "Ховд-48" багийн 2 дугаар баг 1.11.00 амжилтаар 3 дугаар байрыг тус тус эзэллээ.




Саадтай 100 метрийн төрөлд Ховд Гал түймэр унтраах 48 дугаар ангийн аврагч гал сөнөөгч Ахлах ахлагч Д.Анхбаяр 19.98 амжилтаар Алтан медаль, Увс аймгийн Гал түймэр унтраах 41 дүгээр ангийн гал сөнөөгч Дэд ахлагч Сайнжаргал 25.61 амжилтаар Мөнгөн медаль, Ховд аймгийн Гал түймэр унтраах 48 дугаар ангийн гал сөнөөгч Ахлагч Д.Очбадрах, Баян-Өлгий аймгийн Гал түймэр унтраах 31 дүгээр ангийн аврагч Ахлах ахлагч А.Билгүүнбаяр нар хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа. Хоёр төрөлтын нийлбэр дүнгээр Говь-Алтай, Гал түймэр унтраах 59 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч Б.Батсуурь 34.70 амжилтаар Алтан медаль, Ховд Гал түймэр унтраах 48 дугаар ангийн аврагч гал сөнөөгч ахлагч Б.Анхбаяр 35.61 амжилтаар Мөнгөн медаль, Говь-Алтай аймгийн Гал түймэр унтраах 49 дүгээр ангийн гал сөнөөгч ахлагч В.Золжаргал 37.15 амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. 
Ховд аймгийн тамирчин спортын мастер Б.Мөнхзул шавь болох Х.Баваржантай хамт саадтай 100 метрийн төрөлд гүйж зодог тайлжээ. 




Байлдааны тархалтын төрөлд Ховд аймгийн Гал түймэр унтраах 48 дугаар ангийн баг Алтан медаль, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Гал түймэр унтраах 39 дүгээр ангийн баг тамирчид мөнгөн медаль, Завхан аймгийн Гал түймэр унтраах 43 дүгээр ангийн баг тамирчид хүрэл медалийг тус тус хүртлээ.
Багийн нийлбэр дүнгээр Ховд аймгийн Гал түймэр унтраах 48 дүгээр ангийн баг Алтан медаль, Говь-Алтай, Гал түймэр унтраах 59 дүгээр ангийн баг тамирчид мөнгөн медаль, Увс аймгийн Гал түймэр унтраах 41 дүгээр ангийн баг тамирчид хүрэл медаль хүртжээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ