Ховд их сургууль Олон улсын судалгааны сургалтыг анх удаа амжилттай зохион байгууллаа.


Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Ховд их сургууль, Франц улсын Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төвтэй хамтран “Функциональ анализ ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт олон улсын судалгааны сургалтыг Ховд их сургууль дээр анх удаа зохион байгууллаа. 10 хоногийн хугацаанд явагдсан тус судалгааны сургалтанд оролцогчид сертификатаа гардан авлаа. Олон улсын судалгааны сургалтанд оролцогчдыг Ховд аймгийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнүүд болон Ховд их сургуулийн захирал В.Сайнбаяр, сургалтыг зохион байгуулагчид Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан сургалтын үр дүнгийн талаар харилцан санал солилцож, сургалтанд оролцогч залуу эрдэмтэн судлаачдад  сертификатыг нь гардуулан өгч амжилт хүслээ.

ВИДЕО:

 

Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар олон улсын нэр хүндтэй эрдэмтэдтэй харилцаа тогтоож, цаашид сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний төсөл гэх мэт төрөл бүрийн хэлбэрээр хамтран ажиллах, тухайн салбарын багш, оюутнуудыг эдгээр нэр хүндтэй судлаач профессоруудын удирдлага дор магистр, докторын сургалтад хамруулж ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд нэгэн шинэ үүд нээгдэж байгааг зохион байгуулагчид онцолж байв.



 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ