Ховд аймгийн нйит нутгийн 43,7 хувь нь гантай байна.


Энэ оны 07 дугаар сарын 20 ны байдлаар Ховд аймгийн нийт нутгийн 25 орчим хувьд хэвийн, 31,2 хувьд гандуу, 43,7 хувь нь гантай байна. Тухайлбал: Алтай, Булган, Үенч, Мөнххайрхан суманд зуншлага хэвийн, Дарви, Дуут, Зэрэг, Мөст, Цэцэг сумууд гандуу, Буянт, Манхан, Мянгад, Ховд, Чандмань, Эрдэнэбүрэн сумууд гантай байна.


Ховд аймгийн нийт сумдын 25 орчим хувьд мал өвөлжилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй, 75 орчим хувь нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж тааруу байна. Ийм учраас өөр сумын нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл, хадлан нөөцөлж бэлтгэх зэргээр ирэх өвлийн мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай байна.




 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ