-Аргын тооллын 9 сарын 12. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 12. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 22, хар бар, чөлөөт эх-3 од, төмөр суудал, 8 цагаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:25-19:11.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийт сайн, эд идээ элбэгшинэ. Гэвч бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бар, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалан тарих, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ