Ховд Их сургуулийн Спортын олон төрөлт тэмцээнд Биеийн тамирын-1 анги тэргүүн байр эзэлжээ.


Ховд их сургуулийн I ангийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон “БИД ХАМТДАА” уриан дор зохиогддог спортын олон төрөлт тэмцээнийг Биеийн тамир, спорт арга зүйн тэнхимээс амжилттай зохион явууллаа. Тэмцээн үндэсний бөх, сагсан бөмбөг, волейбол, теннис, шатар гэсэн спортын таван төрлөөр явагдаж, эмэгтэй 17, эрэгтэй 13 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Багийн нийлбэр дүнгээр Биеийн тамир-I анги тэргүүн байр эзэлж, цом гардан авсан бол II байрт Эрхзүй-I анги, III байрт Математик мэдээлэлзүй-I ангийн баг тамирчид шалгарч өргөмжлөлөөр шагнууллаа. 

ВИДЕО:
 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ