“УНИВЕРСИАД-2017” СПОРТ, УРЛАГИЙН УЛАМЖЛАЛТ ХХ НААДАМД 8 БАГ ӨРСӨЛДӨНӨ.


Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны УНИВЕРСИАД-2017 наадамд ОХУ-ын Тувагийн их сургууль, Күнзийн институт, МУИС-ийн Завхан сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, ХИС-ийн Баян-Өлгий салбар сургууль, Хөгжил Политехник коллеж, Ховд их сургуулийн баг хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдөхөд бэлэн боллоо. 
Наадам энэ сарын 25-27-ны өдрүүдэд Ховд  их сургууль дээр зохион байгуулагдах бөгөөд үндэсний бөх, ширээний теннис, модон бөмбөг, волейбол, шатар, сагсан бөмбөг, гоцлол дуу,  бүжиг, язгуур урлаг, ардын бий биелгээ, оюутан миссийн төрлүүдээр явагдана.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ