2017 оны 09 дүгээр сарын 25 -наас 10 дугаар сарын 02-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.


Хур тунадас:
  25,29-нд уулархаг нутгаар, 30,10 сарын 01,02-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно.  

Салхи: 25-26, 29,30, 10 сарын 01,02-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10м/с.

Агаарын температур:  27-30-нд бага зэрэг дулаарч, Уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ