“Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс урьдчилан сэргийлье” 2 сарын аян эхэллээ.


1912 оны 9 сарын 25-ны өдөр “Олон улсын Эм зүйн холбоо” үүсэн байгуулагдсан ба анх 2009 оны 9 сарын 25-ыг Дэлхийн эм зүйчдийн өдөр болгон зарлан тэмдэглэж эхэлжээ. Харин манай улс энэ өдрийг 2015 оноос хойш тэмдэглэх болжээ. Энэ жил “Эм зүйч таны төлөө үйлчилж байна” уриатайгаар тэмдэглэж байна.


Дэлхийн эм зүйчдийн өдрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон хувийн хэвшлийн эмийн сангууд, Эм ханган нийлүүлэх байгууллагууд хамтран “Антибиотикийн зохистой хэрэглээг  төлөвшүүлж, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс урьдчилан сэргийлье” аяныг хоёр сарын хугацаанд зохион явуулахаар зарлаж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Гантөмөр, Эрүүл мэндийн газар, БОЭТ-ийн дарга нар болон хувийн хэвшлийн эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөллүүд оролцлоо.


Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт аймаг орон нутгийн эмийн сангууд болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар тусгагдсан ба Тодруулбал, “Эмийн чанар, зохистой хэрэглээ, аюулгүй байдлыг эрхэмлэн, өндөр идэвхтэй баталгаатай, чанартай эмээр ард иргэдийг ханган, шинээр эмийн сан байгуулахыг дэмжинэ” гэж заасан байдаг. Тиймээс энэ хүрээнд эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эрүүл мэндийн  газар болон эмч нар ард иргэдэд эмийн зохистой хэрэглээг мөрдлөг болгохийн тулд хаа хаанаа хариуцлагатай байж, жорын дагуу эмийг олгож, үйлчлэхийг зорьж байгаа юм.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ