“УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадмын шатар, гар бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо.


Орон нутгийн мэргэжлийн боловсролын их дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “УНИВЕРСИАД-2017” уламжлалт XX их наадам Ховд хотноо амжилттай зохион байгуулагдав. 
Наадмын эхний өдөр шатар, гар бөмбөгийн төрөлд оюутнууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. 
Гар бөмбөг /эрэгтэй/: 
I байр: Ховд их сургууль
II байр: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль
III байр: Ховд Хөгжил политехник коллеж 
Гар бөмбөг /эмэгтэй/: 
I байр: АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль
II байр: Ховд их сургууль 
III байр: МУИС-ийн Завхан сургууль
Гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн оюутан н.Доржсүрэн, эмэгтэй тоглогчоор ХИС-ийн Сургуулийн өмнөх боловсрол-IV ангийн оюутан н.Бямбажав шалгарч, шагналаа гардан авлаа. 


Шатар /эрэгтэй/: 
I байр: Т.Энх-Амар /АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургууль/
II байр: Т.Лхагвасүрэн /МУИС-ийн Завхан сургууль/
III байр: О.Түвшинтөр /Ховд их сургууль/ 
Шатар /эмэгтэй/: 
I байр: Б.Бибигүль /Ховд Хөгжил политехник коллеж/ 
II байр: Э.Болор-Эрдэнэ /Ховд их сургууль/ 
III байр: н.Гулгайм /ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль/ тус тус шалгарчээ. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ