2017 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно.


ИРГЭДИЙН АНХААРАЛД

2017 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 29-30-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч шороон шуурга шуурна. Иймд ард иргэд салхи шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих зэрэг эрсдлээс болгоомжлох, хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд анхаарч зорчигчдын аюулгүй байдлыг хангасан жолооч, техникийн шаардлага хангасан тээврийн хэрэгслээр батлагдсан зам маршрутын дагуу зорчихыг онцлон анхааруулан сэрэмжлүүлж байна.

2017 оны 09-р сарын 29-ний өдрийн 20 цагаас  09-р сарын 30-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 4-9м/с, зарим газраар  9-14м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с хүрч ширүүснэ. Агаарын температур өнөө шөнө нийт нутгаар 1-6 градус хүйтэн, маргааш өдөр уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.   

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 4-9м/с. Агаарын температур өнөө шөнө  2-4 градус хүйтэн, маргааш өдөр 8-10 градус дулаан байна.

2017 оны 10-р сарын  01-нээс  10-р сарын 05-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

 Хур тунадас:  03,04,05-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд  5-10м/с, 5-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ