-Аргын тооллын 10 сарын 1. Ням (Адьяа) гараг /2017/


-2017 оны 10 сарын зурлага.
-Намрын дунд шарагчин тахиа (бага) сар, 1 цагаан мэнгэ, уул суудалтай.
-Аргын тооллын 10 сарын 1. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 11, цагаагчин тахиа, яруу эгшигт-21 од, уул суудал, 7 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:51-18:32.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад цэцэн мэргэн, оюун билиг хурц болох сайн. Гэвч туулай, бар жилтнээ цээртэй.
-Могой, үхэр, тахиа, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтэн сөрөг муу.
-Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мэргэ төлгө тавихад сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, хатуу үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ