-Аргын тооллын 10 сарын 3. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 10 сарын 3. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 13, харагчин гахай, чөдөр-23 од, хий суудал, 5 шар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:53-18:27.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, аз жаргал ирнэ. Гэвч могой, морь, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, морь, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, мал худалдан авахад муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ