2017 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: 
5,6-нд  зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас, уулархаг нутгаар цас орно.  
Салхи: 4-6-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ.
Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур:3,4-нд бага зэрэг дулаан байх ч 6-наас нийт нутгаар хүйтэрч Уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө  5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

2017 оны 10-р сарын 02-ны өдрийн 20 цагаас  10-р сарын 03-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас 3-8м/с, зарим газраар 9-14м/с хүрнэ. Агаарын температур  өнөө шөнө нийт нутгаар 0-5 градус хүйтэн, маргааш өдөр уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18  градус дулаан байна.   
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 3-8 м/с. Агаарын температур өнөө шөнө  0-2 градус хүйтэн, маргааш өдөр 15-17 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ