2017 оны 10-р сарын 05-наас 10-р сарын 09-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.


2017 оны 10-р сарын 03-ны өдрийн 20 цагаас  10-р сарын 04-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс 6-11м/с, зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Агаарын температур өнөө шөнө нийт нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, маргааш өдөр уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 13-18  градус дулаан байна.  
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Агаарын температур өнөө шөнө  1-3 градус, маргааш өдөр 15-17 градус дулаан байна.

2017 оны 10-р сарын  05-наас  10-р сарын 09-нийг хүртэлх 5 хоногийн  цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 6,7-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас, уулархаг нутгаар  цас орно. 
Салхи: 5-7-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур: 6-наас нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байх төлөвтэй байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ