Ховд Хөгжил Политехник коллежийн I дотуур байрны оюутнуудын дунд “Нэр төрөө эрхэмлэе” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.


Ховд Хөгжил Политехник коллежийн I дотуур байрны  багш нарын санаачлан “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” “Хамт олноороо нэр төрөө эрхэмлэж, ёс зүйг дээдлэгч болцгооё" уриатай “Нэр төрөө эрхэмлэе” сэдэвт  хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт Хөгжил политехник коллежийн I дотуур  байрны  оюутнууд оролцож хүний эрхэм чанар, нэр төртэй амьдрах, бусдын нэр төрийг эрхэмлэн хүндэтгэхийн ач холбогдлын талаар хэлэлцэж, зөв бие хүн болж төлөвших, өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдыг сонсох арга барилд суралцлаа. 

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ