2017 оны 10 дугаар сарын 23-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ


СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

Малчид, ард иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:  26-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж нийт нутгаар хүйтэрч, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.  

7 хоногийн төлөв

2017 оны  10 дугаар сарын  23-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх  7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: 26, 29-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно.  
Салхи: 25,26-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур:  Уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15  градус дулаан байна.  26-наас нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна  гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ