Ховд аймгийн БТСГазар, -Үндэсний Бөхийн Холбоо хамтран Өсвөрийн бөхчүүдийн барилдааныг зохион байгуулна.


Өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн спортыг сурталчилах, хүүхдийг үндэсний бөхөд дур сонирхолтой болгох, улсын цолтой бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Ховд аймгийн БТСГазар, Ховд- Үндэсний Бөхийн Холбоо хамтран 12 настай хүүхдийн барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна. Анхны барилдааныг 2017 оны 10-р сарын 28-ны 10 цагаас аймгийн Спортын төв ордонд болох ба 2005 онд төрсөн 12 настай хүүхдүүд оролцох боломжтой юм. Барилдах өсвөрийн  бөхчүүд бүрэн өмсгөлтэй байх шаардлагыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 95680903 дугаарын утсаар харилцан авч болно. Энэ удаагийн барилдааны ивээн тэтгэгчээр "ЦЭЦЭГ" төв оролцох ажээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ