2017 оны 10-р сарын 27-ноос 10-р сарын 31-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ


2017 оны 10-р сарын 25-ны өдрийн 20 цагаас  10-р сарын 26-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс 6-11м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 18-20м/с хүрч ширүүснэ. Агаарын температур өнөө шөнө уулархаг нутгаар 5-10 градус хүйтэн, маргааш өдөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, маргааш өдөр  1-6  градус дулаан байна.   
Ховд хот орчмоор: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас шөнөдөө 12-17м/с, өдөртөө 9-14м/с.  Агаарын температур өнөө шөнө 0-2 градус хүйтэн, маргааш өдөр 2-4  градус дулаан байна.

 2017 оны 10-р сарын  27-ноос  10-р сарын 31-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 29-нд зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. 
Салхи:  29-нд зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с.
Агаарын температур:  Уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө  7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ