БОЭТ-ийн спортын аварга шалгаруулах 3 төрөлт тэмцээний аваргууд тодорлоо


Эмч мэргэжилтнүүдийн спортын авьяас чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолыг багасгах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, баг хамт олныг бүрдүүлэх зорилгоор 2017 оны байгууллагын аварга шалгаруулах 3 төрөлт спортын тэмцээнийг 2017 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд аймгийн спортын төв ордонд амжилттай зохион байгууллаа. Тэмцээний гар бөмбөгийн төрөлд эмэгтэй 12, эрэгтэй 6 багийн нийт 144 тамирчин, шатар, ширээний  теннисний төрөлд 72 тамирчин оролцож авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс БОЭТ-ийн Захиргааны тасгийн хамт олон тэргүүлж "Цомын эзэн" болжээ.


Харин тэмцээний Гар бөмбөгийн төрөлд:Эмэгтэйчүүдийн багаас 
Захиргааны тасгийн баг 1-р байр 
САМ, Гэмтлийн тасгийн баг 2-р байр 
Шинжилгээ, гал тогоо, Эмгэг судлалын тасгийн баг /эрэгтэ/ 3-р байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн багаас
"Болжморын булчин" баг 1-р байр 
Алтайн барс баг 2-р байр 
Шонхорууд баг 3-р байр эзэлж алт, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Шатар эрэгтэй 
1 Б.Батбулган Гэмтлийн их эмч 
2 Т.Ганбүүрэг Техникч 
3 Хишигтөгөлдөр Амбулатори 

Шатар эмэгтэй 
2 М.Бадамцэцэг Мэдрэлийн тасаг 
3 н.Мандахнаран Амбулаторийн тасаг 

Теннис эмэгтэй 
1 Ц.Оюундулам Халдвартын тасаг 
2 Т.Ариунзаяа Захиргаа аж ахуй 
3 Г.Оюунчимэг Дотрын тасаг 

Теннис эрэгтэй 
1 С.Болд Амбулаторийн тасаг 
2 М.Мянганбуу Мэдрэлийн тасаг 
3 Д.Мөнхтөгс Амаржих газар нар тус тус шалгарсан байна.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ