“Ган үзэг 2017” яруу найргийн наадамд 120 залуу найрагчид оролцлоо


Ховд аймгийн Нийтийн номын сан, Дэлхийн зөн Ховд дахь ОНХХ хамтран “Ган үзэг 2017" яруу найргийн 11 дэх удаагийн наадмыг энэ сарын  27-ны өдөр  амжилттай зохион байгуулж нэгдсэн дүнгээ гаргалаа. “Ном-Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд бүх насны уншигчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, номтой нөхөрлүүлэх, яруу найргийг дэлгэрүүлэх, яруу найрагчдын уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах, бүлгэмийн үйл ажиллагаанд нэгтгэн оруулах, өсвөрийн яруу найрагчдыг дэмжих, тодруулах, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон явагддаг тус наадамд энэ жил  аймгийн төв болоод  хөдөөгийн 12 сумаас нийт 120 залуу найрагчид өөрийн бичих авьяас чадвар, ур ухаанаа дайчлан оролцлоо. 


Тус наадам нь 4,5,6-р анги, 7,8,9-р анги, 10,11,12-р анги, Насанд хүрэгчид гэсэн  4 насны ангилалтай явагдсан бөгөөд энэ жилийн шилдэгүүдийг тодруулахад: 

4,5,6-р ангийн ангилалд:
1-р байр Алтай сумын ЕБС-ийн 6б ангийн сурагч Д.Тунгалаг
2-р байр Цаст-Алтай цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч И.Жамух
3-р байр Ховд сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Б.Аззаяа 
Тусгай байр Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч  Отгонжаргал
Тусгай байр Ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч  Ганчимэг

7,8,9-р ангийн ангилалд:
1-р байр Дуут сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Гантуул
2-р байр Цаст-Алтай цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Элбэгбаян
3-р байр  Манхан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Гэрэлцолмон
Тусгай байр Алтай сумын ЕБС-ийн сурагч  Нохойжав
Тусгай байр Ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч  Ганчимэг

10,11,12-р ангийн ангилалд:
1-р байр Прогресс сургуулийн 10б ангийн сурагч Сийлэгмаа
2-р байр Дөргөн сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Дэвээжаргал
3-р байр Зэрэг сумын ЕБС-ийн 12б ангийн сурагч Буянбат
Тусгай байр Буянт сумын ЕБС-ийн сурагч  Энхзаяа
Тусгай байр Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагч  Озила

Насанд хүрэгчидийн ангилалд:
1-р байр Алтай сумын ЕБС-ийн багш Г.Сарнай
2-р байр Мөст сумын ЕБС-ийн багш Н.Баярсүрэн
3-р байр Ховд их сургуулийн оюутан Н.Пүрэвсүрэн
Тусгай байр Ховдын өргөө ХХК-ний ажилтан С.Мөнх-Эрдэнэ
Тусгай байр Ховд их сургуулийн оюутан Ч.Сувд-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ