"Шувуун саарал" богино өгүүллэг, уран уншлагын наадамд 100 гаруй авьяастнууд оролцлоо.


Ховд аймгийн нийтийн номын сан, Дэлхийн Зөн Ховд ОНХХ хамтран Монголын шинэ үеийн утга зохиолыг  үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэний 111 жилийн ойд зориулсан "Шувуун  саарал" богино өгүүллэг, уран уншлагын наадмыг  21 дэхь жилдээ 10 дугаар сарын 28-ны өдөр  амжилттай зохион байгуулав.  
Монголын шинэ үеийн утга зохиолыг  үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, сурагчдын сэтгэлгээг идэвхижүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, тэдний хэл яриаг зүгшрүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, номтой нөхөрлүүлэх  зорилготойгоор жил бүр уламжлал болгон явагддаг тус наадамд  аймгийн төвийн 8 сургууль, 17 сумын  ЕБС-ын  1-12 дугаар ангийн сурагчид болон оюутан залуус, насанд хүрэгчдээс бүрдсэн  нийт 100 гаруй авъяастан оролцож,  1-4 дүгээр анги,  5-8 дугаар анги,  9-12 дугаар анги, Оюутан залуус, иргэд гэсэн 4 насны  ангилалаар өрсөлдсөн байна.  

 
Наадмын нэгдүгээр үе шатны  насанд  хүрэгчдийн ангилалд:
1-р байранд  Ховд их сургуулийн оюутан Сарангэрэл
2-р байранд  Ховд их сургуулийн оюутан Лхамноржин
3-р байранд  Ховд их сургуулийн оюутан Байгалзаяа 
Тусгай байранд  иргэн Эрдэнэцогт
Тусгай байранд  Ховд их сургуулийн оюутан Нямцэцэг  нар  тус тус  шалгарлаа.
 
9-12 ангийн сурагчдын ангилалд: 
1-р байранд  Манхан сумын ЕБС-ийн 12в ангийн сурагч Ч.Баярмаа
2-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Хуралай
3-р байранд  Эрдэнбүрэн сумын ЕБС-ийн 10а ангийн сурагч Ш.Баярмаа
Тусгай байранд  Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Агерке
Тусгай байранд  Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 12б ангийн сурагч Батцэцэг нар тус тус  шалгарав.
 
 5-8 ангийн сурагчдын  ангилалд:
1-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 7б ангийн сурагч Ш.Амаржаргал
2-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Д.Хишигдэлгэр 
3-р байранд  Дуут сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Г.Маргадмаа
Тусгай байранд  Дөргөн сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Э.Буянтогтох
Тусгай байранд  Цэцэг сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Б.Алтан-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
 
1-4-р ангийн сурагчдын ангилалд: 
1-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Б.Отгоншагай
2-р байранд  Буянт сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч А.Мөнхцэцэг
3-р байранд  Ерөнхий боловсролын 7-р сургуулийн 1а ангийн сурагч Ц.Нандин-Эрдэнэ
Тусгай байранд  Манхан сумын ЕБС-ийн 4в ангийн сурагч М.Агиймаа
Тусгай байранд  4а ангийн сурагч Т.Эмүжин  нар тус тус шалгарсан байна. 


Наадмын шүүгчээр аймгийн ХДТ-ын Драмм ангийн багш н.Алтангэрэл, ахмад уран бүтээлч н.Балжинням, Нийтийн номын сангийн захирал Т.Эрдэнэтуяа нар ажиллажээ. 


“Шувуун саарал-2017” наадмын нэгдүгээр шатанд  насны  ангилал  тус  бүрт  5 оролцогчийг  шалгаруулсан  бөгөөд 2-р шатанд  зөвхөн эхний 3 байр  эзэлсэн оролцогчдын  дунд  цахим хэлбэрээр санал  хураалт  явуулж  гранпри шагналтанг  тодруулах юм. Өөрөөр хэлбэл шалгарсан оролцогчдийн  видео бичлэгийг  10 сарын  31-ны  өдөр интернэтэд байршуулж , 11 дүгээр сарын 10-ний өдрийн  17 цаг  хүртэл олон нийтийн  дунд  санал  хураалт  явуулан  “Гранпри” шагналын  эзнийг тодруулахаар боллоо.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ