Ховд аймгийн "Залуу багш нарын холбоо"-ноос зохион байгуулж буй “Алтан өв – Чадварлаг залуу багш” урлагийн анхдугаар наадамд 270 багш оролцож байна



Ховд аймгийн залуу багш нарын холбооноос санаачлан жилийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөний дагуу Ховд аймгийн БСУГ-тай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, СӨБ-ын байгууллагуудад ажиллаж буй залуу багш нарын дунд “Алтан өв-Чадварлаг багш” урлагийн анхдугаар наадмыг 11-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Залуу багш нарын хичээл сургалтаас гадуурх чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, залуу багш нарын урлагийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон ястан үндэстний язгуур урлагийг хадгалан хамгаалж, өвлөн дэлгэрүүлж эцэг эх, сурагч, багш нарт сурталчлан түгээх зорилгоор явуулж байгаа тус наадамд ЕБС-ийн 19, СӨБ-ын 8 нийт 27 багийн 270 орчим залуу багш нар Гоцлол дуу, Хамтлаг дуу, Уран уншлага, Хамтлаг бүжиг, Хөгжим, Чөлөөт үзүүлбэр гэсэн 6 төрлөөр оролцож байна. Наадмын шилдэг номеруудаас бүрдсэн "ГАЛА" тоглолтыг 11-р сарын 10 ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ. 

ВИДЕО:





 “Алтан өв-Чадварлаг багш” урлагийн анхдугаар наадмын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр, аймгийн "Залуу багш нарын холбоо" ТББ-ын тэргүүн Х.Лхамсүрэн нарын албаны хүмүүс оролцон наадамд оролцогчдод амжилт хүслээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ