Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов



2017 оны 12-р сарын 4-5 ны өдрүүдэд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдлаа.Хуралдаанд М.Ганзориг, Ч.Чинбат, Б.Амгаланбадрах, Т.Жаргалсайхан, Т.Баярсайхан, Д.Батхуяг, Б.Болорцэцэг, Цэнд-Аюуш нарын 9 Тэргүүлэгч хүрэлцэн ирсэн байна.  


Хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийн илтгэл, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн дүн, цаашдын зорилтын тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл, аймгийн 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийн тухай аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн илтгэл болон аймаг дахь төрийн аудитын газраас орон нутгийн 2018 оны төсвийн төсөлд болон төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгийн үр ашигийг дээшлүүлэх талаар өгөх санал, аймгийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, хуралдааны дотоод журам, урилгаар оролцогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулах, төрийн дээд шагналд тодорхойлох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гарган батлав. Маргааш "Төлөөлөгчдийн өдөр", аймгийн ИТХ-ын хороод хуралдана.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ