Баяр ёслол, хүүхдийн амралтаар ханиад томуу, аваар ослоос сэргийлэхийг зөвлөж байна



Ховд аймагт энэ жилийн хувьд томуу,томуу төст өвчин урьд оны мөн үеийнхээс харьцангуй бага байгаа нь цаг агаар тогтуун байгаатай холбоотой байх гэж үзэж байна. Гэвч  өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 5457 хүн амбулаториор үйлчлүүлсний 304 нь томуу, томуу төст гэж оношлогдсон нь нийт өвчлөлийн 5,5 хувийг эзэлж, үүнээс 20 нь уушигны хатгаагаар хүндрэн эмнэлэгт хэвтсэн байна.
Насны хувьд нийт бүртгэгдсэн 304 томуугийн 251 тохиолдол буюу 82,5 хувийг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж, яаралтай тусламжийн 284 дуудлагаас 36 буюу 12,6 хувь нь томуугийн дуудлага байна. Харин сумын түвшинд амбулаторийн 1263 үзлэгийн 127 тохиолдол буюу 10 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байгаа нь хөдөө орон нутагт өвчин ихсэх магадалтай байгааг эмч, мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Шинэ жилийн баяр ёслол, хүүхдүүдийн амарлт тохиож буй учир хүүхдүүдийг онцын шаардлагаггүйгээр хөдөө орон нутаг явуулахгүй байх, хий дэмий сэлгүүцэхгүй байхыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа. Өөрөөр хэлбэл сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан баталгаат бус замаар зөрчихгүй байх, дотуур байрны хүүхдүүдийг эцэг,эх харгалзах хүнд хүлээлгэж өгөх, мөс цөмрөх, даарч хөлдөх, хальтиргаа гулгаа үүсэхээс болгоомжилж, аваар ослоос сэргийлэхийг аймгийн  боловсрол, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Мөн отор нүүдлээр өөр аймаг, сумдад яваа жирэмсэн эх,бага насны хүүхдүүд бусад зорилтот бүлгийн судалгааг сумдын эмнэлгүүд чанаржуулж, тасралтгүй эргэх холбоотой ажиллаж, харьяа хяналтанд авахуулж ажиллах талаар  Ховд аймгийн Эрүүл мэндийн газар анхааруулж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ