Ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна



2017 оны 12 дугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны 1 дүгээр сарын 1-2-нд зарим газраар цас орж,  цасан шуурга шуурч, 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, ялангуяа шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41..-46 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -36..-41 градус, бусад нутгаар -25..-30 градус хүрч чангарах төлөвтэй байгаа тул холбогдох арга хэмжээг авна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ