Ховд аймгийн БОЭТ-ийн амбулаторийн үзлэгийн 17,4 хувийг Томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж байна



Томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэний улмаас сурагчдын амралтын хугацааг сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна. 2018 оны 01-р сарын 05 ны өдрийн авсан мэдээгээр Ховд аймгийн БОЭТ-ийн амбулаторийн нийт үзлэгийн 17,4 хувийг томуу томуу төст өвчний үзлэг эзэлж байгаа бөгөөд 103 хүлээн авах тасгаар  хоногтоо 64  хүн ирж үзүүлж байгаагийн 6 нь хэвтэн эмчлүүлж, 59 хүнд үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн, утсаар ирсэн  хот доторхи 74 дуудлаганд газар дээр нь очиж  эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Хүүхдийн тасагт л гэхэд томуу, томуу төст өвчнөөр 47 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг нэмэгдүүлэн ажиллуулах зэрэг зохион байгуулалтын асуудлыг шийдэн ажиллаж байна Тухайлбал: БОЭТ-өөс 103 хүлээн авах тасагт 1 их эмчийг орон тоогоор нэмэгдүүлэн, дуудлагын 1 авто машиныг нэмэлтээр гарган ажиллуулж байна. Мөн үйлчлүүлэгчийн хүлээгдлийг бууруулах үүднээс хүлээн авах тасагт 18:00-22:00 цагийн хооронд Ариутгалын тасгийн сувилагчийг нэмэлтээр ажиллуулж, 103 хүлээн авах тасагт ирж байгаа дуудлага тус бүрийг эрэмбэлэн ангилалтаар ялган, тус тасагт шинээр утлагын 1 аппаратыг нэмэн яаралтай тусламжийг үзүүлж байна. Хүүхдийн тасагт 3 утлагын аппарат ажиллуулж байгаа бол Сүрьеэгийн тасаг 1 рентген аппаратыг нэмэлтээр суурьлуулан үзлэг хийж байгаа гэнэ.



Ховд аймгийн БОЭТ-ийн Вирүс судлалын салбар лабораторит долоо хоног бүр томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс нийт 21 сорьц хүлээн авч томуу болон амьсгалын замын цочмог халдвар үүсгэгч вирүсийн геном илрүүлэх мультиплекс RT-LAMP шинжилгээ хийдэг байна. Энэ долоо хоногт ирсэн сорьцын шинжилгээгээр 8 (38%) сорьцонд томуугийн В вирүс, 3 (14%) сорьцонд риновирүс, 1 (4%) сорьцонд амьсгалын замын синцитиаль вирүс илэрсэн байна.





 


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ