2017 онд аймгийн хэмжээнд 31 эх ихэр хүүхэд төрүүлжээ



Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас авсан мэдээгээр өнгөрсөн 2017 онд аймгийн хэмжээнд нийт 2196 эх амаржиж амьд төрөлт 2212, амьгүй төрөлт 16, бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл 2212 шинэ иргэний 1151 хүү, 1061 охин мэндэлсэн ба  87 хүүхэд 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна. 2017 онд аймгийн хэмжээнд 31 эх ихэр хүүхэд төрүүлсэн нь одоогоор хамгийн олон ихэр мэндэлсэн он болж байна.



2016 онд 2208 эх амаржиж амьд төрөлт 2220 бүртгэгдэж байжээ. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ