Ховд аймгийн БОЭТ-өөр 2018 оны 01 сарын эхний 7 хоногт 5463 хүн үйлчлүүлсэний 781 хүн томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ



Ховд аймгийн хэмжээнд 2018 оны 01 сарын 08-ныг дуусталх 1 дэх 7 хоногийн байдлаар БОЭТ-ийн  амбулаториор 5463 хүн үйлчлүүлсний 781 нь томуу, томуу төст гэж оношлогдсоны 53 нь уушигны хатгаатай байжээ. Нийт бүртгэгдсэн 781 томуугийн 554 тохиолдлыг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. 1 дэх 7 хоногийн байдлаар амбулаторит эзлэх томуугийн хувь 14.4-тай бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 3%-иар буурсан үзүүлэлтэй байна. Түргэн тусламжийн 341 дуудлагаас 124 нь томуугийн дуудлага байна. Харин түргэн тусламжийн дуудлага өмнөх 7 хоногоос 297 дуудлагаар багассан байна. 

ВИДЕО:


Цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 5-наас 10-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байсан. Харин өнөөдөр салбарын сайдын тушаалаар энэ хугацааг нэгдүгээр сарын 19-ний өдөр хүртэл дахин сунгалаа. Тиймээс цэцэрлэгүүд энэ сарын 22-ны өдрөөс ажиллаж эхэлнэ. Мөн аймгийн Засаг даргын захирамж гаргаж томуу төст өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхийг байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болголоо. Ялангуяа олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байх, 5 насны хүртэлх хүүхдээ томуу, томуу өвчний улмаас эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эцэг эх, асран хамгаалагч нарт 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг үүрэг болгожээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ