Ховд их сургуулийн дэргэдэх "Ахмадын зөвлөл"-ийн тэргүүнээр ахмад багш Б.Даваадорж томилогджээ

Image may contain: 6 people, people sitting and indoor

Ховд их сургууль нь ахмадуудаа хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсож хамтран ажилладаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаар ахмадууд Ховд их сургуулийн дэргэдэх "Ахмадын зөвлөл"-өө байгуулан үйл ажиллагаагаа тогтмолжуулж, сургуультайгаа нягт хамтран ажиллахаар боллоо. Ахмадын зөвлөл нь 1 тэргүүн, 5 тэргүүлэгч гишүүн бүхий бүтэцтэйгээр байгуулагдаж тэргүүнээр ахмад багш Б.Даваадорж томилогдсон байна. Энэ үеэр ХИС-ийн "Ахмадын зөвлөл"-ийн тэргүүн Б.Даваадорж “Нэн түрүүнд Ховд их сургуульд ажиллаж хөдөлмөрлөж явсан ахмадуудтайгаа ч мөн холбогдож хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн цохон тэмдэглэв.

Image may contain: 4 people, people sitting and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ