УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо сумдад нийт 125 тн хорголжин тэжээл олголоо.



Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг.  УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж орон нутагт ажиллахдаа цас зудтай энэ хүнд үед малчдынхаа сэтгэл санааг дэмжиж, амьжиргааны гол эх үүсвэр болсон хэдэн малаа онд оруулахад нь бага ч гэсэн хувь нэмэр болгох үүднээс 5 суманд нийт 125 тн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүйгээр олголоо. Тухайлбал өвөлжилт хамгийн хүнд байгаа Чандмань суманд 25, Зэрэг, Дарви, Дөргөн, Цэцэг сумдад тус бүр 20 тн хорголжин тэжээлийг үнэ төлбөргүйгээр олгов.

ВИДЕО:







УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖИЙН 2016-2018 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ