Ховд суманд цахилгаан эрчим хүчийг сайжруулахад 466 сая төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөр хийгдэнэ



УИХ-ын гишүүн О.Батнасан 02-р сарын 5-нд Ховд суманд ажиллалаа. Тэрээр өнгөрсөн жил тус суманд түргэн тусламжийн машин, Соёлын төвийн номын сангийн фонд сайжруулахад 1 сая төгрөг, Сургуульд СТЕМ хэрэглэгдэхүүн ойролцоогоор 3 сая төгрөгийн өртөгтэй, Мөн багийн эмчийн мотоцикль, сумын 70 жлийн ойн хүрээнд хувиасаа 1500ш номыг 6 сая төгрөгөөр ивээн тэтгэн хэвлүүлсэн зэрэг ажлуудыг хийсэн байна. 
Ховд суманд 2018 онд цахилгааны шугамыг шинэчлэх 466 сая төгрөгийн санхүүжилтийг Эрчим хүчний сайдын багцаас шийдүүлж өгчээ. 



Түүнчлэн сургуулийн барилга олон жилийн насжилттай тул их засвар юмуу эсвэл шинэ барилга бариулахыг сургуулийн багш ажилчдын зүгээс хүсэлт болгон тавилаа. Уг асуудалд УИХ-ын гишүүн О.Батнасан холбогдох яаманд сайдын багцаас шийдүүлэхээр хөөцөлдөж байгаа гэдгээ хэллээ. 
Мөн  мал аж ахуйгаа түшиглэн махны үйлдвэр байгуулах тал дээр анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлж байв. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулах жижиг үйлдвэр орон нутагт байгуулах боломж бий юу гэдгийг асууж байлаа. Уг асуултанд УИХ-ын гишүүн О.Батнасан: “Улсын хэмжээнд 12 махны үйлдвэр байгуулахаар яригдаж байгаа. Үүний нэгийг Дарви суманд барихаар яригдаж байна. Гэхдээ үүнийг байршлийн хувьд аймгийнхаа цөм рүү ойртуулж Манхан сум хавьд барьж байгуулвал зүйтэй санагдаж байгаа. Хамгийн гол нь манай бүс нутагт малын өвчлөлгүй бүс болж зарлагдах ёстой. Тэгж чадвал бид мал махаа эргэлтэнд оруулах боломж бий. Тиймээс бид малаа эрүүл байлгах тал дээр хаа хаанаа анхаарч ажилламаар байна” гэдгийг онцоллоо. 



Мөн УИХ-ын гишүүн О.Батнасан “Шинэ хөдөө” төслийн багт орж ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хуурай сүүний жижиг үйлдвэрийг сумуудад байгуулах зорилготой гэдгийг хэлэв.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ