Малчдын залгамж халааг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатай

Image may contain: 4 people, people dancing

УИХ-ын гишүүн О.Батнасангийн тойргийн томилолтоороо 2018 оны 2-р сарын 06-ны өдөр Мөнххайрхан суманд ажиллалаа. Тус сумын хувьд одоогоор хүйтний эрч суларч цаг агаар тогтуун сайхан байна. Бусад сумдыг бодвол уулархаг нутаг учраас зудын нөхцөл байдал харьцангуй гайгүй байгаа ба улсын онцгой комиссоос 1500 пресс өвс үнэгүй хуваарилж өгсөнд малчид ихэд талархалтай байлаа.
Урианхайчууд голлон суурьшсан тус суманд хүн амын тогтвор суурьшлыг хангуулах үүднээс сумын эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагуудыг бэхжүүлж, ард иргэдийн ая тухтай байдлыг хангахад анхаарал хандуулах шаардлага байгаа. Энэ онд тус сумын сургуулийн 70 жилийн ой болно, ойн арга хэмжээг дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн О.Батнасан илэрхийлж, цаашдаа тус суманд орчин үеийн жишигт нийцсэн дунд сургууль барьж байгуулах асуудлыг хөөцөлдөх болно гэв. 
Сумыг эдийн засгийн хувьд чадавхижуулах нь мөн чухал, юуны өмнө аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбогдох асуудал сумын хөгжилд нэн ач холбогдолтой гэдгийг иргэд ч хэлж, гишүүн санал нийлж байв. 

Image may contain: 4 people, people sitting and beard

Сумыг ан, агнуурын бүсэд багтааж, аргаль, янгир, тарвагыг зохих түвшин агнах зөвшөөрөл өгвөл сумын төсөвт ихээхэн нэмэртэй болно гэв. Малын бэлчээрийн даац хэтэрч байгаа, малын түүхий эдийг борлуулах зах зээл хомс байгаа, энэ чиглэлд төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай байгаа асуудлууд уулзалтын үеэр хөндөгдөв.
Улсын аварга малчин М.Баттулга: Малын түүхий эд, мах үнэгүйдсэн хэвээр байна. Тиймээс зах зээлийн эргэлтэнд оруулж малчин түмний амьдрал ахуйг сайжруулах асуудалд анхаармаар байна” гэв. 
Мал, махаа борлуулах нь малчдын амьдралыг тэтгээд зогсохгүй бэлчээрийн даацын хэтрэлтийн асуудлыг нэгмөр шийдэх ач холбогдолтой, мал аж ахуйгаа хөгжүүлэх асуудлаа бас хүнтэйгээ хамт бодож шийдмээр байна, ялангуяа залуу малчдыг нэмэгдүүлэх, малчдын залгамж халааг бэлтгэх шаардлага үнэхээр асуудал болоод байгаа эдгээрийг цогцоор нь бодож шийдсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна гэсэн ард иргэдийн санал хүсэлт туйлын зөв зүйтэй байлаа гэж УИХ-ын гишүүн О.Батнасангийн ажлын албанаас мэдээллээ.  

Image may contain: 8 people

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ