"Мөрдэстэй бүсгүйчүүд" олон төрөлт тэмцээнд Зэвсэгт Хүчний 123 дугаар ангийн Б.Одончимэг ахлагчтай “Соёмбо” баг тэргүүлэв

Image may contain: 29 people, people standing

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан баруун бүсийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын дунд жил  бүр "Мөрдэстэй бүсгүйчүүд" тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнийг Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар хариуцан зохион байгууллаа.
Тэмцээний тэргүүн байранд Зэвсэгт Хүчний 123 дугаар ангийн Б.Одончимэг ахлагчтай “Соёмбо” баг,  дэд байранд  Цагдаагийн газрын Т.Цэрэндулам ахлагчтай “Шонхор” баг,  гуравдугаар байранд ШШГГ-ын  457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Г.Гантуяа ахлагчтай “Сүлд” баг тус тус шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.
Энэ удаагийн тэмцээнд сум орон нутгаас буюу Булган сум дахь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 305 дугаар салбарын эмэгтэй албан хаагчид анх удаа оролцож, цэргийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой болсон гэдгийг  зохион байгуулагчид онцлож байв.

ВИДЕО:



Image may contain: 4 people, people smiling, people dancing
Image may contain: 7 people, people smiling, people sitting and table



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ