Ховд аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос “Бидний бахархалт бизнес 9 гэр бүл”-ийг шалгарууллаа



Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан "Бидний бахархалт бизнес гэр бүл” цэнгүүнийг зохион байгууллаа.



Цэнгүүний үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, УИХ-ын С.Бямбацогтын орон нутаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр, аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Сэржханд, аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдйин холбооны тэргүүлэгчид, болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бизнес эрхлэгч гэр бүлүүд оролцлоо. "Бидний бахархалт бизнес 9 гэр бүл"-ээр Б.Эрдэнэбат, Т.Наранцэцэг нар, Н.Тан-Эрдэнэ, Ү.Түвшинжаргал нар, Г.Баянжаргал,Т.Батжаргал нар, Б.Юра, М.Долгорсүрэн нар, А.Төмөрөө, А.Салимаа нар, Л.Лхагвасүрэн, Л.Долгормаа  нар, Д.Төмөрсүх, Б.Нармандах нар, Ж.Баярсайхан, М.Одончимэг нар, Ш.Энхболд, Ц.Даариймаа нар  2018 оны "Бидний бахархалт бизнес гэр бүл"-ээр шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа.

ВИДЕО:













 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ