Ховд аймгийн МАН-ын хорооны 38-р бага хурал 3-р сарын 11 ны өдөр Ховд хотноо эхэллээ. Тус хуралд Ховд аймгийн МАН-ын 10 мянга гаруй гишүүдийн төлөөлөл буюу бүх сум, багийн МАН-ын хороо, үүрүүдээс сонгогдсон 229 төлөөлөгч оролцох байсан бол төлөөлөгчдийн тоо нэмэгдэж 235 төлөөлөгч оролцож байна. Мөн энэ удаагийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Удаанжаргал, МАН-ын Хяналтын хорооны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга н.Баасанцогт, УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн О.Батнасан нарын албаны хүмүүс оролцож байна. ВИДЕО: Огноо: 3/12/2018 Төрөл: Улс төр Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2738 Мэдээ таалагдсан: