Хөгжил Политехник коллежийн дэргэд "Барилга, уул уурхай, дэд бүтцийн мэргэжлийн зөвлөл" байгуулагдлаа

Image may contain: 7 people, people sitting, table and indoor

Хөгжил Политехник коллежийн дэргэдэх "Барилга, уул уурхай, дэд бүтцийн мэргэжлийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурлаар тус мэргэжлийн зөвлөлийг байгуулж, зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, дүрэм, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталсан. 
"Барилга, уул уурхай, дэд бүтцийн мэргэжлийн зөвлөл"-ийн:
Даргаар “МБС” групп ХХК-ийн Захирал Д. Нямтулга
Дэд даргаар “Ховдын өргөө” ХХК-ны Менежер Б. Батмөнх
Нарийн бичгийн даргаар Хөгжил политехник коллежийн НТ, Ажил мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэн А. Энэрэл нар сонгогдон ажиллахаар болжээ.Тус мэргэжлийн зөвлөл нь барилгын өрөг угсрагч, барилгын засал чимэглэл, бетон арматур, барилгын цахилгаан, хүнд машин механизмын оператор мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. 


Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ