УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Наурыз"-ыг тохиолдуулан Жаргалант сумын тойргийнхоо багийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ



Какак түмний Үндэсний баяр болох "Наурыз" баяр тохиож байна. Наурыз нь Казак ард түмний хувьд хамгийн том тэмдэглэлт баяр бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс Хаврын баяр ч гэж билэгшээдэг. Хаврын баяр-Наурыз баярыг тиохиолдуулан УИХ-ын гишүүн, УИХ дах Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Жаргалант сумын тойргийнхоо багуудын Казак ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардууллаа. УИХ-ын гишүүний гарын бэлгийг Ховд аймаг дах туслах бие төлөөлөгч н.Солонго багуудын дарга нар болон албаны бусад хүмүүсийн хамтаар гэрт нь очиж гардуулсан байна. Ахмадууд хүндэтгэл үзүүлсэн УИХ-ын Б.Пүрэвдоржид талархаж буйгаа илэрхийлж төр түшилцэх өндөр их хариуцлагатай ажилд нь амжилт хүсчээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ