Монголбанкнаас 41 мянга гаруй иргэний зээлийн мэдээллийн түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байхаар шийдвэрлэлээ

Image result for МОНГОЛ БАНК

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А-60 дугаар тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлов. Энэ арга хэмжээний үр дүнд 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан  чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрий байна. Энэхүү арга хэмжээ нь  харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой бөгөөд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлогын арга хэмжээ болно.
Монголбанк өнгөрсөн жил буюу  2017оны  2 дугаар сарын 10 –ны өдөр 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Тус зохицуулалтаданх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө бүрэн төлж дууссан зээлийн мэдээлэл хамрагдсан байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ