Ховд аймгийн Дарви сум жил бүр "Малчдын баяр"-ыг зохион байгуулна



Хоньчин Баатруудын өлгий нутаг гэгдэх Ховд аймгийн Дарви сум 627 малчин өрхтэй үүний 67 нь мянгат малчин байна. Малч ухаан, өв соёлоо хадгалан хамгаалах, бэлчэээрийнхэ даацанд тохирсон чанартай, таваарлаг мал сүрэгтэй болохын тулд жил бүрийн хавар "Малчдын баяр"-ыг зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн Малчдын баярт тус сумын 500 малчин оролцлоо. Энэ үеэр өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хамтдаа ярилцаж, хамгийн гол нь  дэлхий нийтээр дулаарч, байгаль цаг агаар өөрчлөгдөж байгаа энэ цаг үед малын тоо толгойг нэмэгдүүлэх биш, мал сүргээ чанаржуулах, үүлдэр угсааг  нь сайжруулах талаар ярилцлаа. 



ВИДЕО:













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ