Хөгжил Политехник коллеж “Охидын өдөрлөг”-ийг жил бүр тогтмол зохион байгуулж байна



Охидын өдөрлөг нь Япон, Киргиз, Этопи зэрэг 16 улсуудад тогтмол явагддаг бөгөөд Монголд анх 2015 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг“-ийн Монгол улсын Хөдөлмөрийн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байсан. Мөн 2015 оноос эхлэн Ховд аймагт Хөгжил Политехник коллеж “Охидын өдөрлөг”-ийг ахлах ангийн эмэгтэй сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ирээдүйн мэргэжил сонголтонд нь хэрэг болохуйц зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна. Энэ жилийн “Охидын өдөрлөг”-ийн үйл ажиллагааг энэ сарын 10-ны өдөр Хөгжил Политехник коллежийн урлагийн зааланд зохион байгуулж, Жаргалант сумын ЕБ-ын сургуулиудын ахлах ангийн 70 гаруй эмэгтэй сурагчид хамрагджээ.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ