Баруун бүсийн англи хэлний багш нарын онолын бага хурал Ховд аймагт болов

АНУ-ын элчин сайдын яамны санхүүжилттэй "Баруун бүсийн англи хэлний багш нарын онолын бага хурал" энэ сарын 13,14-ний өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулагдав. Уг онолын бага хуралд МУБИС-ийн багш, доктор профессор Кимберли Бушард, Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийн багш Жефферсон Арриго, Дархан-уул аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг, Сэлэнгэ аймгийн 4 дүгээр сургуулийн багш Э.Чулуунцэцэг, Баян-өлгий аймгийн 5 дугаар сургуулийн багш С. Асель , Ховд аймгийн Прогресс сургуулийн багш Б. Харашаш зэрэг 30 багшийн англи хэл заах аргазүйн сүүлийн үеийн ололтын талаарх сонирхолтой илтгэлүүд тавигдсан байна. Онолын бага хурал-семинарт 120 багш, эрдэм шинжилгээний ажилтан оюутан хамрагдаж санал сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд багш нар бие биенээсээ суралцсан шинэ аргазүй, шинэлэг санаа олж авсан сайхан сургалт болсныг оролцогчид онцлов. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ