ХИС-ийн дэргэдэх ахлах Лицей сургуулийн багш, сурагчдад урамшуулал олголоо

Image may contain: 12 people, including Sunshine Ok, people standing, people sitting and indoor

Аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд явагдсан мэргэжлийн хичээлийн олимпиадад 1-3-р байр эзэлсэн Математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Лицей сургуулийн сурагчид, шавиа амжилттай бэлтгэн оролцуулсан болон олимпиадад амжилт гаргасан багш нарыг ХИС-ийн Захирал В.Сайнбаяр  хүлээн авч уулзан төлбөрийн хөнгөлөлт, цалингийн урамшуулал олгох шийдвэр бүхий "БАТЛАМЖ" гардууллаа.

Энэ хичээлийн жилийн олимпиадад 12а ангийн сурагч Э.Есүйхэн, 12б ангийн сурагч Э.Болортунгалаг, 10а ангийн сурагч Э.Отгонсүх нар ТЭРГҮҮН байр, 12а ангийн сурагч Б.Анхномин, 12б ангийн сурагч Д.Гэрэлтуяа ДЭД байр, 12а ангийн сурагч Б.Анхномин, М.Чингүн нар ГУТГААР байр тус тус эзэлж 20 хүртэлх хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхтэй болсон байна. Мөн аймгийн физикийн олимпиадын 1, 2-р байр эзэлсэн багш Н.Энхтөр, Англи хэлний олимпиадын 1-р байр эзэлсэн багш Д.Лхамзаяа, шавиа амжилттай бэлтгэн оруулсан багш О.Бямбадорж, Д.Шүрэнцэцэг, Н.Энхтөр нарт цалингийн 30 хүртэлх хувийн урамшуулал олголоо.

Image may contain: text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ